Бизнесийн Ахисан Түвшний Сургууль Доктор, Магистрын элсэлт
Ankhbayar

ШУТИС-ийн БАТС 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд доктор, магистрантурын өдөр, гаригийн ангиудад элсэлт авч байнаДокторант, магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг БАТС-ийн (ШУТИС-ийн 5-р байрны) 405 тоот өрөөнд 2024 оны 2-р сарын 20ы өдрийн 18.00 цаг хүртэл бvртгэл явагдана.

Бидний давуу тал:  

  • Монгол улсын анхны ахисан түвшний сургууль (65 жилийн түүхтэй)
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн
  • Олон улсад ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн.
  • Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO21001-ийг  нэвтрүүлсэн
  • Багшлах боловсон хүчин 100% докторын зэрэгтэй

 

2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлаас Бизнесийн шинжээч, Энтрепренершип ба инновац магистрын хөтөлбөрүүдийг шинээр санал болгож байна.

Оюундаа хөрөнгө оруулалт хийж ирээдүйгээ хамтдаа бүтээцгэе !

Элсэлтийн шалгалтын хуваарь

Магистрантур, докторантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) шалгалт болон  мэргэжлийн ярилцлага авна. Магистрантур сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь:    

02 сарын 20                10:00               гадаад хэл

02 сарын 21                16:00               Мэргэжлийн ярилцлага

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:   

  • Иргэний үнэмлэхний хуулбар                
  • Бакалаврын дипломын хуулбар
  • E Mongolia-аас их дээд сургууль төгссөн лавлагаа
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)                
  • Бvртгэлийн хураамж -15000 төгрөг /Улаанбаатар хотын банк 2611203552 тоот дансанд тушаана. Бүртгүүлэхдээ баримтаа авчирна./

Хаяг: ШУТИС-ийн 5-р байр, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль /хуучнаар КТМС-ийн байр/ 405 тоот өрөө

Харилцах утас: 70160608, 85052044

Web:    http://www.bzgrad.edu.mn

FB     https://www.facebook.com/bzgrad
Онлайн бүртгэлийн холбоос: https://elselt.edu.mn/