ШУТИС болон АНУ-ын Массачусетсын технологийн их сургууль (MIT)-ийн хамтын ажиллагааны хүрээнд лекц хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.



2016 - 10 - 13

2016 оны 10 дугаар сарын 11-нд АНУ-ын Массачусетсын Технологийн Их Сургууль (MIT)-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Bernd Widdig,Abraham J. Siegel- ийн нэрэмжит удирдахуйн ухааны профессор, МТИС-ийн Слоаны менежментийн сургуулийн профессор STEPHEN GRAVES нар хүрэлцэн ирж ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль дээр ажиллаа.

Айлчлалын хүрээнд “Үйл ажиллагааны менежментийн хүрээн дэх Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэл” сэдвээр профессор STEPHEN GRAVES лекц тавьж хэлэлцүүлэг Чингис хаан зочид буудлын Их танхимд амжилттай явагдлаа.

Тус лекц хэлэлцүүлэгт бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдлага, профессор багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болох 60 гаруй хүн оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэл