"Инновацын 7 хоног" -оор ямар арга хэмжээнүүд хаана болох, түүнд хэрхэн оролцох вэ ?
Ankhbayar

Энэ удаагийн "Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээнд хэрхэн яаж оролцох боломжтой талаар мэдээлэл хүргэж байна.

Та доорхи арга хэмжээнүүдээс өөрийн сонирхсон арга хэмжээнд оролцохоос гадна оюутан суралцагчдаа хамруулаарай. 

4 сарын 22, Даваа гариг 

  • "ICIED" буюу "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал , ШУТИС-ийн 8 дугаар                        байры 12 давхарт болно.  Хурлын вэб хуудас
  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга эхлэнэ.  ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2024", СУИС 

4 сарын 23, Мягмар гариг 

  •  "Best Paper Award" Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.                          Арга хэмжээнд хэрхэн оролцох вэ ?
  • "MUST Start-UP 2024" ШУТИС-ийн оюутны гарааны бизнесийн санаачлагыг дэмжих уралдааны "Мentor day" эхлэнэ. Уралдаанд оролцох багуудын бүртгэл 4 сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх тул  багш, судлаач та бүхэн өөрсдийн оюутнуудаа оролцуулах боломжтой.  MUST STARTUP удирдамж мэдээлэл, оюутнаа хэрхэн оролцуулах вэ ?    

4 сарын 24, Лхагва гариг 

  • "Erdem hackathon" арга хэмжээ эхлэнэ. Тус уралдаан нь оюуны өмч эзэмшдэг судлаачдад инновацын төслийн гарааны санхүүжилт олгох старт-ап уралдаан юм. Бүртгэл 4 сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 2-р шатанд шалгарсан багууд Эрдэнэт хотод  сүүлийн шатандаа өрсөлдөх юм.  ЭРДЭМ ХАКАТОН_д яаж оролцох вэ ?  Багш, судлаачид оролцоход нээлттэй уралдаан юм. 

4 сарын 25, Пүрэв гариг 

  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга үргэлжлэнэ.   ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Erdem hackaton" болон "MUST Start-Up"  арга хэмжээнүүдийн ментор арга хэмжээ үргэлжлэнэ. 

4 сарын 26, Баасан гариг 

  • "Инновацын түншлэл" үндэсний форум Эрдэнэт хотод зохион байгуулагдана. ШУТИС-иас зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн, нэгжийн төлөөллийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний албаар дамжуулан бүртгэж байна. 
  • "Инновацын бүтээлийн үзэсгэлэн" Эрдэнэт хотод болох форумын үеэр багш, судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах үзэсглэн болно. 
  • "Start-Up Grind" арга хэмжээ: Гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцдаг чөлөөт арга хэмжээ болох Grind нь Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 
  • "AGRI SHOWCASE" Хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох арга хэмжээ Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 

4 сарын 27, Бямба гариг 

  • "Startup Challenge Mongolia" 300 сая төгрөгийн шагналын сантай олон улсад Монгол улсаа төлөөлөн оролцох старт-Апыг шалгаруулах арга хэмжээ: Бүртгэл 4 сарын 21-нийг хүртэл явагдана.  www.startupchallenge.mn