“Инновацийг дэмжих санхүүжилтийн механизм” ажлын уулзалтанд урьж байна.



2016 - 12 - 12

ШУТИС-ийн Технологи дамжуулалт, инновацийн төв, Эрдэм шинжилгээний алба, Бизнесийн ахисан түвшний сургууль болон БСШУСЯ-ны Инноваци өндөр технологийн газар, Санхүүгийн зохицyулах хороо зэрэг холбогдох байгууллагын экспертүүдтэй хамтран их сургуулийн олон талт санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, инновацийг эрчимжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах талаар ажлын уулзалтуудыг зохион байгуулж ирлээ.

Иймд Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журмын дагуу хөрөнгө оруулалтын санг байгуулахад хамтран ажиллах бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг урьж байна.

Хөрөнгө оруулалтын сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнд:

  1. Салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төсөл боловсруулах болон удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
  2. Эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг тусалцаа үзүүлэх, тэтгэлэг олгох;
  3. Судалгаа эрдэм шинжилгээний бүтээлийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

  Тус сан нь “Хөрөнгө оруулалтын менежментийн компани”-д тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тус компанид өөрийн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол бүхий эрдэмтэн багш, бүтээлч сэтгэлгээтэй судлаачид та бүхэн саналаа ирүүлнэ үү.

Бидний саналыг сонирхож буй байгууллага, хувь хүмүүс 2016.12.16-ний өдрийн дотор ШУТИС-ийн Технологи дамжуулалт, инновацийн төвд ирж уулзах буюу дараах утсаар холбоо барьж мэдээлэл авна уу.

Холбоо барих утас: 11-322393  /Д.Хашбаяр/

99088127  /Г.Баттүвшин/

Технологи дамжуулалт, инновацийн төв

 

Сэтгэгдэл