Түүхэн замнал


Тус сургуулийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Манай сургууль Дэлхийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын (Eduniversal) холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль” – ийн нэгээр 2008 оноос хойш жил бүр тасралтгүй шалгарсаар ирлээ.

Мөн 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн (ACBSP) хөтөлбөрт манай сургуулийн магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

 

Бидний ТҮҮХЭН ЗАМНАЛ, туршлага

1959

Монгол улсын их сургууль, Эдийн засгийн дээд сургууль, Улс ардын аж ахуйн факультет мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

1967

Монгол улсын их сургууль, Политехникийн дээд сургууль, Инженер эдийн засгийн факультет болж зохион байгуулагдсан.

1984

Удирдлагын автоматжуулсан системийн дээд сургууль дундын тэнхим байгуулагдсан.

1992

Компьютерийн техник менежментийн сургууль болон зохион байгуулагдаж, шаталсан сургалтын технологийг нэвтрүүлсэн.

1998

Сургалтын кредит системд шилжсэн.

2002

Мэргэжлийн тэнхим, профессорын багууд болон зохион байгуулагдсан.

2008

Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-с Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр шалгарч, батламж авсан.

2012

Үр дүнгийн менежментийг туршин нэвтрүүлсэн.

2013

Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар Бизнесийн удирдлагын бакалаврын 6, магистрын 7 хөтөлбөр магадлагдаж, гэрчилгээ авсан.

Eduniversal- с Маркетингийн менежментийн магистрын хөтөлбөр нь Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс 10-т, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөр 11-т, Санхүүгийн менежментийн магистрын хөтөлбөр 19-т шалгарсан.

2014

Монголд анх удаа  Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.

Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “International Quality Crown” алтан титмээр шагнасан.

2015

ШУТИС – ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтцийн өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж, инновацийг хөгжүүлэх замаар судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, практикт өргөнөөр нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ШУТИС – ийн Бизнесийн Ахисан түвшний сургууль байгуулагдсан.

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ