Хамтарсан хөтөлбөр


БАТС нь гадаадын хэд хэдэн орны Их, дээд сургуулиудтай 1+1 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн зорилго нь ШУТИС-ийн Бизнесийн Удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад 2 дахь жилдээ тухайн улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн сурах боломжийг олгож, олон улсын түвшний хамтарсан хөтөлбөрийн сургалтын агуулгыг багтааж, харьцангуй бага зардлаар суралцуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөтөлбөрийг амжилттай төгсөгчдөд ШУТИС-ийн болон тухайн улсын бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгоход оршиж байгаа юм. Түүнчлэн эдгээр МВА хөтөлбөр нь англи хэл дээр явагдах ба эхний жил Монголд БАТС-д 24 кредит цагийн хичээл, хоёрдахь жилдээ тодорхой тооны кредит цагийн хичээлүүдийг судлахаар сургалтын төлөвлөгөө батлагдсан болно.

Гадаадын их, дээд сургуультай хамтарсан хөтөлбөрүүд:

  • MBA Өмнөд Африкийн Менежментийн Сургууль MANCOSA-тай хамтарсан зайн сургалт
  • MBA болон Е-MBA Японы Олон Улсын Их Сургууль (IUJ)-тай хамтран хос диплом олгох хөтөлбөр
  • Тайваны Үндэсний Их Сургууль NUU- тай хамтарсан хөтөлбөр МВА хос диплом                                                                                                                                                                                                                                                    олгох хөтөлбөр зэрэг болно.

Тайваны Үндэсний Их Сургуультай хамтарсан МВА хөтөлбөр нь 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Ректорын тушаал, мөн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ҮТДС-ийн захирлын тушаал гарснаар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар нийт 40 гаруй оюутан амжилттай суралцаж төгссөн болно.