Гадаад оюутан элсүүлэх журам


Магистр, доктор (Ph.D)-ын сургалтанд суралцах хүсэлтэй гадаадын иргэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
  • Дэлгэрэнгүй анкет (англи хэл дээр, тусгай маягтаар)
  • Хувийн өргөдөл
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гадаад паспорт ба түүний баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • Өмнөх боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (орчуулгын хамт)
  • Элсэлтийн хураамж

Шинээр элсэх гадаад оюутанд зориулсан мэдээлэл, зөвлөмж


ШУТИС-ийн намрын улиралын хичээл 8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улиралын хичээл 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлэн сургуульдаа хандана.

  • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө ирүүлнэ. /зөвхөн намрын улиралд элсэлт авна./5-р сард багтаан материалаа ирүүлнэ./
  • Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг
    • Намрын улиралд элсэх бол  4-р сарын 1-ний өдрөөс  6-р сарын 1-ний  хооронд
    •  Хаврын улиралд элсэн суралцах бол 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний хооронд материалаа ирүүлж, сургуульдаа хандана.

 

Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:

  • Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/
  • Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/
  • Хувийн намтар
  • Анкет /татаж авах/
  • 3х4 хэмжээтэй цээж зураг (1%)
  • Эрүүл мэндийн шинжилгээний  бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/
  • Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./
  • Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
  • Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг /суралцахыг зөвшөөрсөн тухай/
  • Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/
  • Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ