Барилгын менежмент


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                                      

 

“Менежмент” Магистрын хөтөлбөр    Индекс: 04130201

Барилгын менежмент

Олон улсын жишигт нийцсэн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтнүүд нь байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад өндөр ач холбогдолтой.

Менежментийн магистрын хөтөлбөрийн зорилго: Салбар, байгууллагын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх удирдахуйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Мэргэжлийн чиглэл

 

МЧ-1

Менежмент

МЧ-2

Харилцаа холбооны менежмент

МЧ-3

Хөнгөн үйлдвэрийн менежмент

МЧ-4

Хүнс үйлдвэрлэлийн менежмент

МЧ-5

Барилгын менежмент

МЧ-6

Уул уурхайн менежмент

МЧ-7

Тээврийн менежмент

МЧ-8

Эрчим хүчний менежмент

МЧ-9

Аюулгүй ажиллагааны менежмент

МЧ-10

Чанар, бүтээмжийн менежмент

 

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр төгсөгч

  • Менежментийн шинжлэх ухааны онол арга зүйн болон үйлвэрлэл, технологийн удирдлагын мэдлэг
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлуудыг удирдлагын бүх түвшинд шийдэж чадах, бүтээлч чадвар
  • Шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулах төлөвшил
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөхүйц мэргэжлийн чадвар
  • Салбар, байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх шийдлийг хариуцан зохион байгуулах чадвар эзэмшинэ.

 

                                                        Менежментийн

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

21-24

15-18

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

0-1

0-1

Нийт кредит цаг

36-38

34-36

Жич: Мэргэжлийн чиглэлээс шалтгаалж кредит цаг нь хоорондоо бага зэрэг ялгаатай байна. 

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ