Аялал жуулчлалын менежмент2


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“Аялал жуулчлалын менежмент” Магистрын хөтөлбөр     

Индекс: 04130401

 

Аялал жуулчлалын менежментийн магистрын хөтөлбөрийн зорилго: Олон улсын жишиг стандартад нийцсэн, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн аялал жуулчлалын менежментийн магистрын түвшний шилдэг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

 

Мэргэжлийн чиглэл

 

МЧ-1

Аялал жуулчлалын менежмент

МЧ-2

Зочид буудлын менежмент

 

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр төгсөгч

  • Аялал жуулчлалын менежментийн  болон холбогдох шинжлэх ухааны онолын мэдлэг
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар
  • Хүнтэй харилцах харилцааны болон мэргэжлийн ур чадвар
  • Ажлын байранд тодорхой асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.

 

Аялал, жуулчлалын хөтөлбөрийн сургалтын үр дүнд

 

1. Бизнес ба удирдахуйн ухааны өргөн мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, харилцааны соёл, хувийн сахилга бат сайтай, хөдөлмөрч, бүтээлч  иргэн төлөвшинө.

2. Олон улсын стандарт, сургалтын арга зүйд нийцсэн сургалтын орчин бүрдэж, оюутан өндөр бүтээмжтэй суралцах, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадвар, дадлыг олж  авна.

3. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх чадвартай болно.

4. Аялал жуулчлал ба бизнесийн орчны судалгаа, шинжилгээ хийх, үр дүнг нь удирдах үйл ажиллагаанд нэвтрүүлж, ашиглах чадвартай болно.

 5. Аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

 

                                                             Аялал жуулчлалын менежментийн

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Мэргэжлийн суурь хичээл

12

10

Мэргэшүүлэх хичээл

15

18

Судалгааны ажлын семинар

8

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Мэргэжлийн нэгдсэн шалгалт

1

-

Нийт кредит цаг

36

36