Энтрепренершип ба инноваци


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“ЭНТРЕПРЕНЕРШИП БА ИННОВАЦИЙН УДИРДЛАГА” Магистрын хөтөлбөр   Индекс: 04880101

 

Энтерпренершип ба инновацийн удирдлагын магистрын хөтөлбөрийн зорилго: Салбарын хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлох, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлэх удирдахуйн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай, бүтээлч, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд

  • Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэх бизнес болон менежментийн сүүлийн үеийн онол, арга зүйн мэдлэг эзэмших;
  • Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийж, дүгнэлт гаргах, онолын мэдлэгийг практикт ашиглаж, үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмших;
  • Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэлтэй, хүнлэг энэрэнгүй төлөвшилтэй болох;
  • Өндөр хөгжилттэй гадаадын мэргэжилтнүүдтэй өрсөлдөх чадвартай, байнга өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй манлайлагч  болох  
  • Даяаршил олон улсын хамтын ажиллагааны давуу талыг өөрийн орны нөхцөлд оновчтой ашиглах мэдлэгтэй, технологийн инноваци, шинэ санаагаар тэргүүлэгч энтрепренер болоход Бид оюутанд туслах болно.

                                                                Энтерпренершип ба инновацийн удирдлагын                     

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

24

18

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

-

-

Нийт кредит цаг

38

36

 

 

 

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ