Логистик менежмент


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                                      

 

“Логистик Менежмент” Магистрын хөтөлбөр    Индекс: 04130501

 

Логистик менежментийн магистрын хөтөлбөрийн зорилго: Бизнесийн байгууллагын логистик үйл ажиллагаанд шинжилгээ, оношилгоо хийх, удирдлагын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, нөөцийн болон материаллаг урсгалыг оновчтой удирдах, байгууллагын логистик үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар орчин үеийн мэдлэг чадвартай удирдах ажилтан, судлаачийг бэлтгэнэ.

 

Энэхүү зорилгод хүрэхийн тулд суралцагчдад

 

1. Менежментийн онолын ахисан түвшний мэдлэг олгож, шинжлэн судлах, төлөвлөх, зохион байгуулах, тооцоолох, асуудлыг шийдвэрлэх ур чадварыг дээшлүүлэх

2. Орчин үеийн логистик менежментийн онол болон шинжилгээ, судалгааны арга барилуудыг эзэмшүүлэх

3. Олон улсын түвшинд өрсөлдөх, глобал хүрээнд сэтгэн бодох чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг болоход нь энэ хөтөлбөр чиглэнэ.

 

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр төгсөгч

  • Шинжлэх ухааны судалгааны аргууд, логистикийн загварчлал, олон улсын харилцаа, логистикийн онол, мэдээлэл технологийн менежментийн талаарх мэдлэг
  • Олон улсын байгууллагад ажиллах, байгууллагын логистик үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагын үнэлгээ оношилгоо, зөвлөгөө өгөх, гадаад орчны өөрчлөлтийн хандлагыг урьдчилан харах, үйл ажиллагаандаа тусгах, хүнийг сэтгэл зүйн талаас нөлөөлөх, удирдах, манлайлах чадвар
  • Логистик байгууллагыг удирдан хөтлөх, худалгааны ажил хийх, логистикийн төсөл боловсруулах дадал эзэмшинэ.

 

                                                                Логистик менежментийн

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

24

18

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

-

-

Нийт кредит цаг

39

37

 

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ