Хөрөнгийн үнэлгээ


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“Хөрөнгийн үнэлгээ” Магистрын хөтөлбөр                     Индекс: 04160103

 

Хөрөнгийн үнэлгээний мэргэжилтэн нь шинжлэх ухааны онол, судалгааны дэвшилтэт арга зүйг эзэмшсэн, байгууллагад тулгарч буй асуудалд оновчтой шийдлийг эрэлхийлэх, тодорхойлоход манлайлан оролцохоос гадна энтерпренер хамтын ажиллагааг хөгжүүлэх ур чадвартай боловсон хүчин болох юм. Иймээс хөтөлбөрийн зорилгыг дараахь байдлаар тодорхойлж байна.

 

Хөрөнгийн үнэлгээний магистрын хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухааны онол, судалгааны онол, арга зүйг  эзэмшиж, оновчтой шийдэл хайх, манлайлах, энтерпренер хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвар бүхий судлаачийг бэлтгэнэ.

 

 

Эзэмших ур чадварын жагсаалт

 

 

 

 

Хувь хүний хөгжил

  • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн зарчмуудыг мөрдөх
  • Хувь хүний болон энтерпренер соёл эзэмших
  • Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах, аливаад хариуцлагатай хандах

Мэргэжлийн мэдлэг

  • Шинжлэх ухаан, технологийн онол эзэмших
  • Судалгаа шинжилгээний орчин үеийн арга зүй эзэмших
  • Эдийн засаг, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх

Мэргэжлийн ур чадвар

  • Мэдээлэлд боловсруулалт хийж, шинэ мэдлэгийг бий болгох
  • Энтерпренер сэтгэлгээг хөгжүүлэх

                       

 

                                                       Хөрөнгийн үнэлгээний

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

21

15

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

1

1

Нийт кредит цаг

36

34