Олон нийттэй харилцах ажил


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

“ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ” Магистрын хөтөлбөр                     

Индекс: 04140102

 

 

Уг хөтөлбөрт байгууллагын олон нийттэй харилцах ажилтнаар ажиллаж байгаа болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн, ажлын байр хайгч бакалаврын зэрэгтэй төгсөгч хамрагдана.

 

Олон нийттэй харилцах ажлын магистрын хөтөлбөрийн зорилго: Коммуникацид суурилсан үйлдвэрлэл-үйлчилгээний салбарт ажиллах, бүтээлч, санаачилагч, олон талт харилцааны ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Олон нийттэй харилцах ажлын магистрын хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь уг мэргэжлийн онолын мэдлэг, арга зүй, технологийг эзэмшихийн зэрэгцээ аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, зөв ухуулан сурталчлах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх, удирдлага болон хамт олон руу чиглэсэн эерэг, үр дүнтэй харилцааг бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, байгууллагын тулгамдсан асуудлыг тодорхойлох, хямралыг даван туулах олон нийтийн харилцааны төлөвлөгөөг боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ур чадвартай мэргэжилтэн болно.

 

Энэхүү хөтөлбөрийг нийгэмд хэрэгжүүлснээр

  • Олон нийтийн харилцааны мэргэжлийн нэр хүнд өсөх
  • Сургалт, судалгааны ажлын түвшинг дээшлэх
  • Төгсөгчдийн чанар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэх
  • Мэргэжилтний ур чадвар олон улсын түвшинд хүрэх зэрэг үр дүнд хүрнэ.

 

                                                                   Олон нийттэй харилцах ажлын                                                                

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

21

15

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

1

1

Нийт кредит цаг

36

34