Нутгийн удирдлага


“Нийтийн удирдлага” Магистрын хөтөлбөр         Индекс: 04130301

Нутгийн удирдлага

Нийтийн удирдлагын хөтөлбөрийн зорилго: Монгол улсын Үндсэн хуулийн “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг иш үндэс болгон нийтийн төлөөх бодлого, онол, арга зүйн өргөн хүрээний мэдлэг; нийтийн албаны практик ур чадвараа ашиглан нийтийн албыг хариуцлагатай гүйцэтгэх, нийтийн үйлчилгээг чанартай үзүүлэх хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Мэргэжлийн чиглэл

 

МЧ-1

Нийтийн удирдлага

МЧ-2

Төрийн захиргааны менежмент

МЧ-3

Нутгийн удирдлага

 

Нийтийн удирдлагын магистрт суралцсанаар

•   Нийгэм, менежментийн болон холбогдох шинжлэх ухааны мэдлэг;

•   Орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын нийтийн салбарын талаарх мэдлэг;

•   Эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, хүн амын талаарх өгөгдлийг хөрвүүлэн, дүн шинжилгээ хийх болон хэрэглэх чадвар;

•   Нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх чадвар;

•   Нийтийн удирдлагад мэргэжлийн хариуцлага болон ёс зүйн ухамсар;

•   Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болж чадна.

 

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд

  1. Хөтөлбөрөөр төр, нийтийн алба хариуцсан мэргэжлийн байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийн түншлэл сайжрахад тус нэмэр болно.
  2. Нийтийн алба эрхэлсэн мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагын талаар нийгмийн үнэлэмж сайжирна.
  3. Нийгэмд тулгарч буй сорилтод хариу өгч, ирээдүйгээ харж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай, хариуцлагатай удирдагч төлөвшиж хөгжинө.

 

                                                        Нийтийн удирдлагын

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

21

15

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

1

1

Нийт кредит цаг

36

34

 

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ