Соёлын удирдлага


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“Соёл судлал” Магистрын хөтөлбөр Индекс: 03140101

Соёлын удирдлага

Соёлын салбарт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоонд соёлын өв хамгаалал мэргэжлээр Боловсрол шинжлэх ухааны яам, түүний харъяа соёлын байгууллагууд, Түүх, соёлын дурсгалт газар, цогцолбор, сан, хүрээлэнгүүдэд мэргэжлийн боловсон хүчин захиалгаар бэлтгэж өгөх, соёлын салбарт ажиллаж байгаа боловсон хүчинг тасралтгүй сургалт, мэргэжил дээшлүүлтэд хамруулахад хувь нэмэр оруулахэд энэхүү хөтөлбөр чиглэж байна.

 

Соёл судлал мэргэжлийн магистрын хөтөлбөрийн зорилго: Оюутныг олон улсын жишиг стандартад нийцсэн, Монгол Улсын соёл судлалын салбарын хөгжлийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн соёл судлалын шилдэг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

 

Мэргэжлийн чиглэл

 

МЧ-1

Соёлын өв хамгаалал

МЧ-2

Соёлын удирдлага

 

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр

  • Соёлын түүх, соёлын онолын мэдлэгтэй, соёлын хөгжлийн чиг хандлагыг мэдэрсэн, судалгаа, шинжилгээ, сургалт хийх, Монгол улсын соёлын салбарт хувь нэмэр оруулах чадварлаг “Соёл судлаач” бэлтгэнэ.
  • Монголын болон Төв Азийн түүх, соёлын өвийн хамгаалал, сурталчилгаа болон үйлчилгээний салбарт өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Соёл судлалтай холбоотой бусад салбар тухайлбал, уул уурхайн салбарт соёлын өв хамгааллын мэргэжилтэн зэрэг хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэнэ.
  • Нийгэмд идэвхи санаачилгатай, бүтээлч, өндөр ёс суртахуунтай, аж ахуйч, нийгмийн  хариуцлагатай мэргэжилтэн болно.
  • Соёл судлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн орчныг судлах, үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг олгоно.

 

                                                        Соёл судлалын

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

22

17

Мэргэжлийн шалгалт

1

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

-

1

Нийт кредит цаг

36

36

 

Зарлал

Бүх зарлал

ШИНЭ МЭДЭЭ



БҮХ МЭДЭЭ