Үйлдвэрийн нийгмийн ажил


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“Нийгмийн ажил” Магистрын хөтөлбөр     Индекс: 09230101

Үйлдвэрийн нийгмийн ажил

Олон улсын Нийгмийн ажилтны нийгэмлэг “Нийгмийн ажил”-ыг нийгмийн өөрчлөлт, хөгжил, нийгмийн нэгдэл нягтрал, хүмүүсийн эрх эрх чөлөө, чадваржилтыг хөхиүлэн дэмждэг практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил хийгээд шинжлэх ухааны салбар юм. Нийгмийн ажлын мэргэжил нь амьдралын саад бэрхшээлийг даван туулах, нийгэм болон хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн үйл ажиллагаанд нийгмийн ажил, нийгэм хүмүүнлэгийн ухааны онол, мэдлэгт тулгуурлан хүн болон нийгмийн нэгж хэсгүүдийг татан оролцуулах зорилготой мэргэжил хэмээн тодорхойлсон.

 

Нийгмийн ажлын магистрын хөтөлбөрийн зорилго: Нийгэм, хүмүүнлэгийн ухаан хийгээд нийгмийн ажлын онол, арга зүйн мэдлэг, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хамтын үүрэг хариуцлагын зарчимд суурилан нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулахдаа  нийгмийн асуудлуудад дүн шинжилгээ хийх, нийгмийн ажлын үйлчилгээний арга, технологийг практикт өргөнөөр хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу нийгмийн ажлын удирдлагын шинэ арга технологийг нэвтрүүлэх чадвартай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Мэргэжлийн чиглэл

 

МЧ-1

Нийгмийн ажил

МЧ-2

Нийгмийн ажлын удирдлага

МЧ-3

Үйлдвэрийн нийгмийн ажил

 

Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд оюутанд

  • Нийгмийн ажлын мэргэжил болон мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь онолын мэдлэг, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж;
  • Үйлчлүүлэгчийн болон нийгмийн хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийх, үр ашигтай нийгмийн үйлчилгээний хөтөлбөр боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх;
  • Хувь хүний ба мэргэжлийн ёс зүй, багаар ажиллах ур чадвар, технологийг эзэмшүүлнэ.

 

                                                             Нийгмийн ажлын

Хичээлийн нэр

Мэргэжлийн магистр

Судлаач магистр

Суурь ухааны хичээл

10

10

Мэргэжлийн хичээл

21

12

Мэргэжлийн шалгалт

-

-

Судалгааны семинар

3

3

Магистрын төгсөлтийн ажил

-

5

Гадаад хэлний шалгалт

1

1

Нийт кредит цаг

35

31