Нийтийн удирдлага докторын хөтөлбөр


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

“Нийтийн удирдлага” докторын хөтөлбөр            Индекс: 04130301

 

Нийтийн удирдлагын докторын хөтөлбөрийн зорилго: Нийтийн удирдлагыг нийгмийн бүх хүрээнд өргөжүүлэхийн төлөө онол-практикийн өргөн мэдлэгтэй, нийтийн удирдлагад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, судалгааны арга технологийн дагуу шинжлэн судлах ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж чадах, үр дүнг нь төрийн болон бизнесийн байгууллагуудад ашиглаж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах мэргэжилтэн бэлтгэнэ.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутан нийтийн удирдлагын орчин үеийн хандлага, үзэл баримтлалыг судалж онолыг мэдлэг эзэмшихийн зэрэгцээ нийгмийн асуудлыг тодорхойлох чиглэлээр цогц судалгааг хийх, үр дүнг нь боловсруулах, нийгмийг удирдлагаар хангах, нийгмийн үйл явцыг оношлох, урьдчилан харах, нийтийн үйлчилгээнд хяналт шинжилгээ хийх, нийгмийн сайн сайханд чиглэсэн хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, нийтийн засаглалыг өргөжүүлэх чиглэлээр нийгмийн инноваци, шинэ технологийг боловсруулан нэвтрүүлэх, шийдвэр гаргах чадвартай болно.