Нийгмийн ажил докторын хөтөлбөр


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                             

 

“Нийгмийн ажил” Докторын хөтөлбөр            Индекс: 09230101

 

Нийгмийн халамжийн бодлогод дүн шинжилгээ хийж, хүн амын янз бүрийн бүлгүүдийн  эрэлт хэрэгцээнд нийцүүлж, үр дүнд чиглүүлэн боловсронгуй болгох, халамжийн тогтолцоо, байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх нийгмийн болон инновацийн төсөл хөтөлбөрийг төлөвлөх,  хэрэгжүүлэх замаар нийгмийн сайн сайхан байдал, нийгмийн ажлын  цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэх олон талын ур чадвар эзэмшсэн нийгмийн ажлын мэргэжилтэн, судлаач, шинжээч, эрдэмтэн профессор, байгууллагын удирдах боловсон хүчний хэрэгцээ өнөөгийн нийгэмд  улам бүр өсөж байна.       

 

Нийгмийн ажлын докторын хөтөлбөрийн зорилго: Нийгмийн шударга ёс, хүний эрхийг дээдлэн  нийгмийн ажлын орчин үеийн онол, практикийн болон судлан шинжлэх мэдлэг ур чадвараа хувь хүн, бүлэг, нийгмийн тулгамдсан асуудлыг микро, мезо, макро түвшинд шийдвэрлэхэд ашиглах,  зорилтот бүлгийн  ашиг сонирхолд  нийцсэн төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх,  зохион байгуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, ёс зүйтэй шийдвэр гаргах  ур чадвар эзэмшсэн нийгмийн хамгааллын эрдэмтэд, удирдлагын шинэ үеийг бэлтгэнэ.