Бизнесийн удирдлага докторын хөтөлбөр


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

 

“Бизнесийн удирдлага” докторын хөтөлбөр        Индекс: 04130301

 

Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрийн зорилго: Эзэмшсэн мэдлэг, оюуны өндөр чадавхийг улс орныхоо хөгжил, дэвшилд чиглүүлж,  нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц судлаач эрдэмтэн, энтрепренер сэтгэлгээтэй удирдлагын дээд түвшний мэргэжилтэнг бэлтгэнэ.

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль нь энэхүү хөтөлбөрийг сонгосон хүн бүрт бизнесийн удирдлагын онол арга зүйн гүнзгий мэдлэгийг бүрэн эзэмшиж, Ентрепренер сэтгэлгээтэй, удирдлагын аль ч түвшинд оновчтой шийдэл гаргаж,  бүтээлч судлаач мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлж, улмаар шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулахаар эрдэмтэн багш, ажилтнуудынхаа багийг зохион байгуулан ажиллаж байна.