Соёл судлал докторын хөтөлбөр


БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ                          

 

 

“Соёл судлал” докторын хөтөлбөр     Индекс: 03140101

 

Соёл судлалын докторын хөтөлбөрийн зорилго: Эзэмшсэн мэдлэг, оюуны өндөр чадавхийг улс орныхоо хөгжил, дэвшилд чиглүүлж,  нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц судлаач эрдэмтэн, энтрепренер сэтгэлгээтэй удирдлагын дээд түвшний мэргэжилтэнг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн үр дүнд соёл судлалын онол арга зүйн гүнзгий мэдлэгийг бүрэн эзэмшсэн, энтрепренер сэтгэлгээтэй, удирдлагын аль ч түвшинд оновчтой шийдэл гаргаж чадах,  бүтээлч  судлаач мэргэжилтэн бэлтгэгдэж, шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийн эгнээ Монгол улсын соёлын салбарт өргөжнө.