“Судлаач оюутан-2016” Сэдэв: XXI зууны бизнес, хамтын ажиллагаа магистр, доктор оюутны олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал



2016 - 10 - 17

Зорилго: Даяаршлын эрин зуунд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, түүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуу судлаачдыг нээн илрүүлэн Судлаач оюутан, багш, профессоруудын хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Зохион байгуулагч: ШУТИС, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль

Зохион байгуулагдах хугацаа: 2016 оны 11 сарын 18, 19
Хамрах хүрээ: Дараах сэдвээр

  • Эдийн засаг ба заах аргазүй
  • Микро эдийн засаг
  • Макро эдийн засаг
  • Санхүүгийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Хууль ба эдийн засаг
  • Нягтлан бодох бүртгэл
  • Хөрөнгө оруулалт
  • Математик, тоон шинжилгээний аргууд
  • Эконометрикийн шинжилгээ
  • Маркетинг
  • Тогтвортой хөгжил
  • Менежментийн бодлого, туршлага
  • Бизнесийн информатик, ICT
  • Банк
  • Даатгал
  • Энтерпренер
  • Жижиг дунд үйлдвэрлэл
  • Нийгмийн халамж хамгаалал
  • Нийгмийн бодлого
  • Олон нийтийн харилцаа

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага: 
1. Дэвшүүлсэн асуудал нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой,
2. Шинжлэх ухаанч үндэслэл, нотолгоо, аргачлалтай,
3. Тодорхой үр дүнд хүрэх шинэлэг санааг дэвшүүлсэн байх.

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага

  1. Үндсэн илтгэл 12 хүртэл хуудастай байна. Илтгэлийг Times New Roman фонтын 12pt, мөр хооронд зай 2 байна. Илтгэлийн хураангуйг 250-аас 300 үгэнд багтаан бичих бөгөөд судалгааны ажлын талаарх гол санаа, судалгааны арга, аргачлал, гарах үр дүн, дүгнэлтээ товч агуулсан байна. Түлхүүр үг 5-аас ихгүй байна. Илтгэл нь илтгэлийн нэр, зохиогч болон удирдагчийн нэр, эрдмийн зэрэг цол, мэйл хаяг, сургуулийн нэр зэргийг дурьдана. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, ишлэл авсан эх сурвалж, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй байна.
  2. Илтгэл APA форматаар бичигдэнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг дараах холбоосоор орж татаж авна уу (https://owl.english.purdue.edu/owl/resource/560/01/ )
  3. ЭШХ-н өгүүлэл урьд өмнө нь хэвлэгдээгүй байх ёстойг анхаарна уу.

I шат: Илтгэлийг  2016 оны 10 сарын 14-22-ны өдрүүдэд бүрэн эхээр нь мэйлээр (gsb_conf@must.edu.mn) хүлээн авна. 10 сарын 24-25-ны өдрүүдэд илтгэлийг хүлээн авсан мэдэгдэл эмайлээр хүргүүлнэ.   

II шат: ЭШХ-д ирүүлсэн илтгэлийг 2016 оны 10 сарын 25-28 өдрүүдэд шалгаруулах зөвлөл  хянан шүүмж өгч, 10-р сарын 31-нд зохиогчид  мэдэгдэнэ.  Зохиогч  засвар хийн сайжруулсан илтгэл болон танилцуулгыг   / Power Point , Prezi гэх мэт форматаар/ 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 18 цагаас өмнө  мэйлээр (gsb_conf@must.edu.mn)  ирүүлнэ.

III шат: Сүүлийн шалгаруулалт 2016 оны 11 сарын 18, 19-нд ШУТИС-ийн БуХС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд хэлэлцүүлнэ. Шалгарсан илтгэлийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлэнэ.

Дээрх шаардлага хангасан Эрдэм шинжилгээний өгүүллийг зохиогчийн саналыг харгалзан доорх хэлбэрээр хүлээн авна.  

    Хуралд хэлэлцүүлээд, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх 50,000₮

    Хэвлүүлэхгүй, зөвхөн хэлэлцүүлэгт оруулах  25,000₮

Хурлын хураамжийг Улаанбаатар хотын банкны ШУТИС-ийн БУХС-ийн 2611184512 тоот дансанд шилжүүлнэ. Жич: ШУТИС-ийн БАТС-ийн магистр, доктор оюутнууд хураамж төлөх шаардлагагүй.

 

Эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэлүүдийг ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулиас эрхлэн гаргадаг “Менежмент ба Инноваци” сэтгүүлийн 2016 оны 12-р сарын дугаарт хэвлэнэ.

Шагнал: 

Магистр оюутан:

I дүгээр байр 1: Өргөмжлөл, 300 000 төгрөг

II дугаар байр 2: Өргөмжлөл, 250 000 төгрөг

III дугаар байр 2: Өргөмжлөл, 150 000 төгрөг

Доктор оюутан:

I дүгээр байр 1: Өргөмжлөл, 300 000 төгрөг

Удирдагч багш: Байр эзэлсэн оюутны бүтээлийг удирдсан багшид батламж, олгож, ШУТИС болон БАТС-ийн веб сайтад байршуулан олон нийтэд сурталчилна. 

Хүлээн авах хаяг:

Е-Mail:                gsb_conf@must.edu.mn 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

Веб хуудас:      http://www.bzgrad.edu.mn/

Фэйсбүүк:          http://www.facebook.com/bzgrad

Сэтгэгдэл